ЦУОШГUNCCD COP17 Ulaanbaatar 2026
Монгол орны хээр тал
Хөвсгөл нуур орчмын байгаль
Говийн элсэн манхан
Хангайн ой, уулс
Бэлчээрийн мал аж ахуй
UNCCD COP17 · Улаанбаатар 2026

Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая

2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын гурав нь ган гачигт өртөх эрсдэлтэй. 2030 он гэхэд 1 тэрбум га газрыг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлээд байна. COP17 бол энэхүү зорилтыг ажил хэрэг болгох талбар. Цаг нь одоо.

50%

дэлхийн газар нутгийн гадаргуу нь бэлчээр

Үүний тэн хагас нь доройтсон

Хөтөлбөр

Хөтөлбөрийн үйл ажиллагаанууд

Арга хэмжээ 01

Үндэсний цөлжилтийн атлас танилцуулга

National Report & Presentation on Desertification

Энэхүү атласт ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний 1991–2025 оны түүхийн мэдээ, дэлхийн хэмжээний ажиглалтын мэдээ, уур амьсгалын давхар боловсруулсан мэдээ, хиймэл дагуул, зайнаас тандан судлалын мэдээг ашиглаж, газарзүйн мэдээллийн систем (GIS), орон зайн статистик шинжилгээ, тоон болон физик-динамик загварчлалын аргыг ашиглан боловсруулав.

Арга хэмжээ 02

Шар шороон шуурганы I ба II дугаар ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэг

Regional Open Dialogue on Sand and Dust Storms

Элсэн болон шороон шуурга (DSS) ба уур амьсгалын өөрчлөлт

Арга хэмжээ 03

Монгол - Тайланд цаг агаарын өөрчлөлтийн хамтарсан хэлэлцүүлэг

Joint Panel Discussion on Weather Modification "Mongolia - Thailand"

Ган, гандуу нөхцөл болон усны нөөцийн хомсдол нь Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан байгаль орчны тулгамдсан сорилтын нэг бөгөөд хөдөө аж ахуй, хүн амын амьжиргаа, усны аюулгүй байдал, экосистемийн тогтвортой байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын нөлөөгөөр эдгээр үзэгдлийн давтамж, эрчим цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.

Арга хэмжээ 04

БҮСИЙН ШАР ШОРООН ШУУРГАНЫ АСУУДЛААРХ САНААЧИЛГА

Regional Sand and Dust Storm Public Awareness and Communication Initiative

Салхиар дамжин тархах элс, шороон шуурга нь Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан байгаль орчны томоохон сорилтын нэг бөгөөд хүний эрүүл мэнд, амьжиргаа, экосистем, тогтвортой хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Элс, шороон шуурга нь гол төлөв Зүүн Хойд Ази болон Төв Азийн хуурай, хагас хуурай бүс нутгаас үүсч, агаар мандлын зөөгдлийн нөлөөгөөр салхины доод урсгалд байрлах улс орнуудад тогтмол нөлөөлж байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, газрын тогтвортой бус ашиглалтын улмаас элс, шороон шуурганы давтамж, эрчим цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү уулзалт нь Засгийн газар, бүс нутгийн байгууллагууд болон мэргэжилтнүүдийн хооронд бодлогын түвшний хэлэлцүүлэг өрнүүлэх индэр болж, салхиар дамжин тархах элс, шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хамтран хэлэлцэх боломжийг бүрдүүлнэ.