Цаг уур, орчны шинжилгээний газар болон харьяа байгууллагуудын Ёс зүйн дэд хороодын туршлага солилцох цахим уулзалт зохион байгуулагдлаа.

2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын (ЦУОШГ) харьяа байгууллагуудын Ёс зүйн дэд хороодын туршлага солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад ЦУОШГ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн болон харьяа байгууллагуудын Ёс зүйн дэд хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд зэрэг 70 орчим төлөөлөл оролцож, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцлоо.

Уулзалтыг ЦУОШГ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Ш.Цэрэндулам нээж, байгууллагын ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, сахин мөрдүүлэхэд Ёс зүйн дэд хороодын үүрэг, оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.

Хөтөлбөрийн хүрээнд ЦУОШГ-ын Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ Монгол Улсын Ёс зүйн хорооноос 2026 оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд зохион байгуулсан "Ёс зүйн дэд хороодын дарга, нарийн бичгийн даргыг чадавхжуулах сургалт"-ын талаарх мэдээлэл, сургалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Мөн Монгол Улсын Ёс зүйн хорооны Дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин "Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, анхаарах асуудал" сэдвээр илтгэл тавьж, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн зохицуулалт, практикт түгээмэл тулгардаг асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, харьяа байгууллагуудад хэрэгжүүлж буй сайн туршлага, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, туршлагаа хуваалцлаа.